Өөрчлөлт оруулсан огноо: 2025/11/01shuudan.com
Энэхүү үйлчилгээний ерөнхий нөхцөл (цаашид "Нөхцөл" гэнэ) нь ЮЮТек ХК (цаашид "Үйлчилгээ үзүүлэгч" гэнэ) болон түүний shuudan.com веб сайтаар (цаашид "Сайт" гэнэ) дамжуулан үйлчилгээ авч буй хувь хүн болон хуулийн этгээд (цаашид "Хэрэглэгч" гэнэ) хооронд үүсэх аливаа үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна.
Хэрэглэгч Сайтад бүртгэл үүсгэж, захиалга хийх болон үйлчилгээ авах үед энэхүү Нөхцөлийг бүрэн уншиж ойлгосон, хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Агуулга
Хэрэглэгчийн захиалгын нийт төлбөр нь дараах хэсгээс бүрдэнэ:
Дараах төлбөрүүд ямар ч тохиолдолд буцаагдахгүй:
Гаалийн татварын чөлөөлөлтийн нөхцөл
Гаалийн татварын чөлөөлөлтөнд орохын тулд таны захиалга дараах шаардлагыг хангасан байх ёстой:
※ Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын дагуу.
Гаалийн татвар ногдох тохиолдол
Дараах тохиолдолд захиалга гааль дээр саатуулагдан гаалийн татвар ногдуулна:
Энэ тохиолдолд хэрэглэгч гаалийн баталгаат агуулахаас өөрийн биеэр очин бараагаа авах бөгөөд бид гаалийн бүрдүүлэлтэнд шаардагдах материалуудаар хангах үүрэгтэй. Ачаа барааг агуулахад хадгалагдаж байх хугацаанд хуримтлагдсан хадгалалтын төлбөрийг хэрэглэгч төлөх үүрэгтэй.
Санамсаргүй шалгалт
Зарим тохиолдолд гаалийн газраас татвар ногдуулах зорилгогүйгээр улс хоорондын шуудан илгээмжүүдээс санамсаргүй байдлаар сонгон хяналт, шалгалт явуулдаг. Энэ тохиолдолд хэрэглэгч гаалийн баталгаат агуулахаас өөрийн биеэр очин бараагаа авах бөгөөд бид шаардлагатай бичиг баримтуудаар хангах үүрэгтэй. Хадгалалтын төлбөрийг хэрэглэгч хариуцна.
Хуулийн үндэслэл
Монгол Улсын Гаалийн тухай хууль болон холбогдох хууль, дүрэм, журмын дагуу гаалийн газар нь ямар ч тохиолдолд таны ачаа, барааг саатуулах бүрэн эрхтэй. Тийм тохиолдолд Shuudan нь ачаа бараа саатсан тухай мэдэгдэл өгөх, шаардлагатай бичиг баримтуудаар хангах үүрэгтэй. Харин хэрэглэгч гаалийн баталгаат агуулахад өөрийн биеэр очиж, шаардлагатай тохиолдолд гаалийн бүрдүүлэлт хийж, ачаа бараагаа хүлээн авах үүрэгтэй.
Галт зэвсэг, мансууруулах бодис, амьд амьтан, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, мөнгөний тэмдэгт, цацраг идэвхт бодис болон Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон бусад бараа бүтээгдэхүүн захиалахыг хориглоно.
※ Дэлгэрэнгүй нууцлалын бодлогыг Сайтын тусгай хуудсанд байршуулна.
© 2025 ЮЮТек ХК — shuudan.com
Энэхүү хуудас нь хэрэглэгчдэд ойлгомжтой байлгах үүднээс товч, уншихад эвтэйхэн бүтэцтэйгээр бэлтгэгдэв.